Марлин загас загасчдын завийг живүүлжээ

Марлин загас загасчдын завийг живүүлжээ

Хоёр метрийн урттай марлин загас Филиппиний загасчдын завийг живүүлжээ. Тус загас завины доод хэсгийг урт хошуугаараа цөмлөсөн байна. Үүний дараа тус загас завь живэхийг хүлээх мэт загасчдыг тойрон нэлээд эргэлдсэн гэнэ. Харин завьгүй болсон загасчид амьд үлдэхийн тулд мод, төмөр сав зэрэг эд зүйлээс барьж усан мандал дээр тав хоножээ. Энэ хугацаанд хэд, хэдэн усан онгоц тэдний ойролцоо явж өнгөрсөн ч тэднийг олж хараагүй байна. Харин Америкийн цэргийн усан онгоц тэдний амь аварчээ. Цагт 110 км хурдлах хүчин чадалтай онгоц тухайн үед бага хурдаар явж байсан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай