Уран сайхны гимнастикийн ААШТ Улаанбаатар хотод болох гэж байна

Уран сайхны гимнастикийн “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулах болжээ. Энэхүү тэмцээнээр Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Энэ удаа Ази болон дэлхийд алдартай 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн билээ. Үүнд: Вьетнам, Тайван, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан, Солонгос, Киргизстан, Тайланд, Монгол гэх мэт орнууд багтаж байна.

Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хосолсон байдаг.  Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм. 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай