Э.Эрдэнэ морьт харвааны ДАШТ-д гурван жил дараалан түрүүллээ

Морьт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 4-8-нд БНСУ-д болж, “Хан Монгол” холбооны тэргүүн Ш.Цогхүүгийн удирдлагад оролцсон манай тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, нийлбэр дүнгээр аваргын цом өргөжээ.

“Хан Монгол”-ын дасгалжуулагч Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд түрүүлж, дэлхийн аварга болов. Мөн тэрбээр багийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртэв. Үүний сацуу П.Пүрэв-Очир мөнгө, хүрэл, О.Түмэнбаяр мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. 2003 оноос хойш БНСУ-д амьдарч буй Э.Эрдэнэ ДАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ.

 

Зургаан жилийн өмнө морьт харваагаар хичээллэж эхэлсэн тэрбээр тус тэмцээнд анх цэц сорихдоо буюу 2015 онд хүрэл, 2016, 2017 онд алт, мөнгөн медаль хүртсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай