Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: ХБНГУ-д ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 13 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 11-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 284 дахь өдөр бөгөөд он дуусахад 81 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 2, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2568.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.90, юань 372.40, вон 2.26 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас ХБНГУ-д галт тэрэгний машинистаар ажиллах хүсэлтэй хүмүүст зориулж Герман хэлний сургалт явуулж буй "Холун хатны үр сад" сангаас мэдээлэл хийнэ.
  3. 10.00 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл хийнэ.
  4. Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн дунд зохион байгуулж буй “Асуудал ба шийдэл” аяны хүрээнд илтгэлийн тэмцээний эцсийн шалгаруулалт 09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.
  5. "Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага" Олон Улсын симпозиумыг зохион байгуулах гэж байна. 
  6. 09.00 цагт “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулах гэж байна. 
  7. 12.30 цагт 22-ын Авто худалдааны цогцолборт шинэ авто вокзалын шав тавих ёслол болон инженерийн шугам сүлжээний ажлын нээлт болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Эмэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна.

  2. Өнөөдөр АНУ-д Америкийн хувьсгалын үеийн агуу баатар Pulaski генералын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.

  3. 1989 онд Канад гаралтай Хятад дуучин, жүжүгчин Henry Lau мэндэлжээ.

  4. 1971 оны энэ өдөр сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми Масахиро таалал төгсчээ.

  5. 1996 онд Бүгд Найрамдах Эстон улсад бага ангийн сурагчдын сууж явсан сургуулийн автобус осолдож, 8 хүүхэд амь насаа алджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай