Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 283 дахь өдөр бөгөөд он дуусахад 82 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 1, хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2567.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.70, юань 373.00, вон 2.25 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монголбанкны Төлбөр Тооцооны Газраас зохион байгуулж, хэрэгжүүлэх “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”сэдэвт 2 сарын аяны нээлт 15.00 цагт Монголбанкны “А” байрны зааланд болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  4. 09.30 цагаас эхлэх ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.
  5. Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД “ олон улсын эрдэм Шинжилгээний хурал 09.00 цагт болно.
  6. 11.30 цагаас Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал /өөрийн байранд/ зарлаж байна. 
  7. 13.30 цагт Засгийн газрын 4-р байрны 412 тоот өрөөнд 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр бол Гэр оронгүй хүмүүсийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр.

  2. өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна.

  3. 1979 оны энэ өдөр H.O.T. хамтлагын гишүүн Kangta мэндэлжээ.

  4. Мөн 1994 оны энэ өдөр "Мөрөөдлөөс ч илүү" киногоороо алдаршсан Miss A хамтлагийн дуучин, жүжигчин Bae Suzy мэндэлжээ.

  5. 1975 онд Папуа Шинэ Гвиней улс НҮБ-д нэгджээ.

  6. 1970 онд Бүгд найрамдах Фижи улс бүгд найрамдах засаглалтай болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай