Дэлхийн шилдгүүд Монголд өрсөлдөв

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн мастерс (ахмад)-ын ДАШТ Монголд анх удаа болж, дэлхийн шилдгүүд хүч сорив. 36 дахь удаагийн тэмцээнийг алдарт тайлбарлагч П.Жино хөтлөн, 27 орны 331 тамирчин 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш гэсэн насны дөрвөн ангиллын тус бүр найман жинд өрсөлдлөө. Манай улс дэлхийн дэвжээнд 27 тамирчин сойсноос 42 медаль хүртэв. ОУХМ Д.Отгонбаатар ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангасан өргөлтийн торгон агшин манай зурагчны дуранд ийн буужээ. Сонирхуулахад, энэ жилийн Азийн АШТ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар ирэх арванхоёрдугаар сарын 4-8-нд Монголд болно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай