Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа 6 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

Аравдугаар сарын 09-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 83 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 30, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2569.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.90, юань 374.50, вон 2.26 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1.  11.48 цагт сар битүү болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийг баримтын хамт дэлгэж мэдээлэл хийнэ.
  3. Боловсролын салбарын мэдээллийн системийн танилцуулга хэвлэлийн хурал 10.30 цагт БСШУС яамны 111 тоотод болно. 
  4. “Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь” төслийн нээлтийн уулзалт, хэлэлцүүлэг 08.30-15.00 цагт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно.
  5. ГХЯ Мутрын түшээ танхимд 10.30 цагаас Монгол Улс ХБНГУ-ын Хѳгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ болж байна.
  6. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төсөл үргэлжилж байна.
  7. Оросын шинжлэх ухаан соёлын төвд (РЦНК-ДСНК)  "XX-XXI зууны Монгол Сибирийн дизайн дүрслэх урлаг, архитеркурын үндсэн чиглэл, соелын хамтын ажиллагаа" Олон улсын эрдэм шинжлилгээ онол практикийн хурал болно.
  8. Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз дээр өнөөгийн цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийн үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна.

  2. Мөн өнөөдөр БНСУ-д Солонгос хэлний цагаан толгойн өдөр тохиож байгаа аж.

  3. 1962 оны энэ өдөр сүмогийн 62 дахь ёкозүна Оонокүни Ясүши мэндэлжээ.

  4. 1962 онд Уганда Их Британиас салан тусгаарлаж, тусгаар  тогтнолоо зарлан тунхаглажээ.

  5. 1981 онд Франц улсад цаазаар авах ялыг албан ёсоор халжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай