Путин 66 нас хүрлээ: Түүний талаарх ховор баримтууд

Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг Владимир Путин аравдугаар сарын 7-нд 66 насыг зооглолоо. Түүний талаарх ховор баримтуудыг unuudur.mn дэлгэж байна.

Түүний аав Владимир Спиридонович Путин болон ээж Мария Ивановна Шеломова Ленинград хотын заводод ажилладаг байсан.

Өвөө Владимир Иванович Спиридон нэртэй тогооч байсан бөгөөд ЗХУКН-ын өндөр албан тушаалтнуудын хоолыг бэлтгэдэг байв. Тухайлбал, Лениний гал тогооны ахлах тогооч байсан бол Сталинд хэд хэдэн удаа унд бэлтгэж байв.

Багадаа Зөвлөлтийн тангуулын тухай кинонд дурлаж, тангуулч болохыг мөрөөддөг байв.

Хоёр ч дунд сургуульд шилжин суралцсан. Багш нар нь тухайн үед хориотой байсан Солженицыны шүлгүүдийг сурагчиддаа уншиж өгдөг байжээ.

Онцсайн сурлагатан байгаагүй. Хими, физик, алгебр, геометрийн хичээлүүд дээр эх орны алтан гурвыг байнга авна.

Дунд сургуульд байхын л охидуудын сэтгэлийг татдаг байв. 5-р ангид байхдаа ангийнхаа охинтой үнсэлцжээ.

Сургуулийнхаа дөрөвдүгээр давхраас дүүжлэгдэнэ хэмээн найзуудтайгаа мөрийцэж бооцоогоо авсан.

Есдүгээр ангид байхдаа дээд ангийн ахад ухамсрын шанаа өгчээ. 10-р ангийн ах нар Путингээс хариугаа авах гэж хичээлийн дараа түүнийг бөөнөөрөө хүлээж байв. Гэтэл тэнд ч ялалт байгуулсан байна.

Их сургуульд байхдаа 20 пирошки иднэ хэмээн багштайгаа мөрийцсөн ч 14-ийг л иджээ.

Ленинградын улсын их сургуульд байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцсан. Тэрбээр хуульд суралцаж байсан бол эхнэр нь филологийн оюутан байв.

Жүдо бөхөөр Ленинград хотын аварга болж, ЗХУ-ын цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Харин сургуулийнхаа аваргаар нэг бус удаа шалгарсан.

18 настай байхдаа жүдо бөхийн хар бүстэй болж, 1973, 1975 онд жүдо, самбо бөхийн спортын мастерийн болзол хангасан.

1974 онд сургалаагаар "Запорожец" машин хожсон.

КГБ-ын ажилтан болох мөрөөдөлдөө хүрэв.

Залуу насаа гадаад тангуулын чиглэлээр суралцаж өнгөрөөсөн.

1983 оны 7-р сарын 28-нд эхнэр Людмила Путинатай гэрлэсэн.

Мария, Катерина гэсэн хоёр охинтой болов.

Охидууд нь нууц нэрээр БНАГУ-ийн коллежид суралцсан.

Германаар чөлөөтэй ярьдаг.

Коммунист намаас гарах өргөдлөө 1991 онд өгсөн.

1991 онд Санкт-Петербург хотын захирагчийн гадаад харилцаа хариуцсан хороон дарга болсон.

1994 онд Санкт-Петербург хотын захирагч Анатолий Собчакийн орлогчоор томилогдов.

1999 онд өөрийн бичсэн “Владимир Путинтэй хамт жүдогоор хичээллэе” хэмээх номоо гаргасан.

Газрын зургийн цуглуулгатай болоод олон жилийг үдэж буй. Мөн цуутай хүмүүсийн хөрөг бүхий марк цуглуулдаг.

Арван хотын Хүндэт иргэн, гадаадын таван их сургуулийн Хүндэт доктороор өргөмжлөгдсөн.

2013 оны 7-р сарын 6-нд "Россия 24" телевизийн эфирээр гэр бүлээ цуцалж байгаагаа эхнэр Людмила Путины хамт мэдэгдсэн.

Байгальд зугаалах, загас барих дуртай. 2013 онд Тува орчимд 21 кг жинтэй цурхай барьсан.

Цагаа зөвхөн баруун гартаа зүүдэг зуршилтай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай