Аваргын төлөөх тоглолтонд 2 баг ганц ч хожигдолгүй гарч ирлээ

Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн финалын шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо. 14 баг өмнөх тойргуудад авсан онооныхоо эрэмбээр 4 зонд хуваагдан өрсөлдөж шигшээ тоглолтонд 8 баг дахин хоёр хэсэг болон хуваагдаж 4 баг нь шалгарч, улмаар хожсон 2 баг нь аваргын төлөө, хожигдсон 2 баг нь хүрэл медалийн төлөө тоглосон.

Энэ удаагийн тэмцээний аваргын төлөөх тоглолтонд Б.Батхүү, Э.Харцага нарын баг нэг ч хожигдолгүйгээр гарч ирсэн бөгөөд  Б.Батхүү ахлагчтай Т.Нансалмаа, Г.Золбоо нарын баг 599 оноогоор цомын эзэн болсон юм. Ингээд дэд байрыг Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, Д.Отгонжаргал нарын баг, гутгаар байрыг Ц.Лхасүрэн ахлагчтай Б.Оюунболд, Б.Тамир нарын баг эзэлсэн. Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс  “Big bowling” клубын Ц.Лхасүрэн (217 оноо), эмэгтэйчүүдээс мөн клубын Т.Нансалмаа (245 оноо) нар тодорлоо.

Түүнчлэн эрэгтэй ганцаарчилсан төрөлд онооныхоо эрэмбээр шилдэг 16 тамирчин өрсөлдсөнөөс Б.Батхүү аварга болж, Ц.Батжаргал, залуу тамирчин Г.Шинэбаяр нар удаалсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд 8 хүн тоглосноос Т.Нансалмаа түрүүлж, Т.Долгормаа аман хүзүүдэж, залуу тамирчин С.Түмэнжаргал хүрэл медалийн эзэн боллоо. Ганцаарчилсөн төрөлд бүх шилдэг тамирчин халз тоглох зарчмаар аваргаа тодруулсан бөгөөд нэгээр гарсан Ц.Молор нь 16-аар гарч ирсэн С.Баярхүүд хожигдсон зэргээр тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай