Харри, Меган Маркл нарын хуримын төсөв 100 тэрбум давжээ

Их Британийн ханхүү Харри, Меган Маркл нарын хурим маш өндөр зардлаар бүтсэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ албан ёсоор нийт өртөг хэд болсныг сонирхуулъя. Магадгүй та бодит тооцоог хараад гайхшрах биз.

Тус хуримын нийт өртөг 32 сая фунт стерлинг бөгөөд энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 107 тэрбум 72 сая төгрөг юм. Үүнээс 1,5 сая фунт стерлинг урлаг, соёл, спортын газарт зарцуулсан бол 30 сая фунт стерлинг буюу мөнгөний ихэнхийг нь харуул хамгаалалтад өгчээ. 

 Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр зардлаар бүтсэн 10 хуримын нэг болж байгаа ажээ.

Тэд сүмийн үйлчилгээний хөлс, цэцэг, баярын гоёл чимэглэл гэх мэт зүйлсэд хэчнээнийг зарцуулсан тухай Кенсингтон ордноос мэдээллэсэн юм. Сассексийн гүн ба гүнгийн ахайтан гэх шинэ цол хэргэмтэй болсон Харри, Меган Маркл нарын хуримын зардлыг задаргааг сонирхъё.

  • 232,810 фунт стерлингийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 
  • 128,714 фунт стерлинг гэрээт ажилчдад
  • 3,875 фунт стерлинг тээвэрлэлтийн зардалд
  • 2,907 фунт стерлинг нэвтрэх эрх олгоход
  • 14, 081 фунт стерлинг туг, дарцаг ашиглахад тус тус зарцуулсан байна.

Сүйт бүсгүйн хуримын даашинзны үнэ бол сонирхолтой баримтуудын нэг. Жүжигчнээс гүнгийн авхай болсон түүний хуримын даашинз 390,000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 1,304,940,000 төгрөг юм. Гүнгийн авхай Кэйт Миддлетоны даашинз харин 250,000 фунт стерлинг байсан гэдэг.  

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай