Өөскө олон улсын тэмцээнд түрүүлэв

Өөскө олон улсын тэмцээнд түрүүлэв

Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүллээ. Өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэсэн тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Гаруда” клубийн Эрдэнэбилэгийг илт илүү буюу 13:0 -ээр ялав. Өөскөд насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай