Цасан болон шороон шуурганы үед дулаан хувцаслахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тундас орж, цасан болон шороон шуурга шуурна. Иргэдийг эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.

  • Цаг агаарын мэдээг тогтмол авч, гамшигт үзэгдлээс сэргийлэх
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага ангийн хүүхдүүдийг  сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авч байх
  • Хүүхдийг холын замд дагуулж явахгүй байх
  • Дулаан хувцаслах
  • Шаардлаггүй тохиолдолд холын замд гаргахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай