Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Н.Түвшинбаяр аваргын хоёр хүү олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Монголд хоёр дахь удаагаа болж буй жюү жицүгийн олон улсын "ULAANBAATAR PRO" тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Есөн орны 441 тамирчин зодоглож байгаа тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын  хүү Манлай, Мандах нар өрсөлдөн, хоёулаа хүрэл медаль хүртэв. Аавынхаа амжилтыг буухиалах ирээдүйтэйгээ харуулсаар буй тэдэнтэй ярилцлаа.

-Хоёулаа медаль хүртсэнд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

Т.Манлай: Сэтгэгдэл байхгүй. Гоё байна аа. Би энэ тэмцээнээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Энэ жил хэдийгээр медаль авсан ч амжилтаа ахиулж чадсангүй.

Мандах: Би барилдах дуртай. Гэхдээ барилдахад хэцүү л дээ.

-Барилдахдаа сандарсан уу?

Т.Манлай: Сандарсан. Уг нь би тэмцээнд оролцохгүй гэж бодож байсан юм аа. Аав л өрсөлд гэсэн.

Т.Мандах: Би ч бас сандарсан. Өмнө тэмцээнд оролцож байгаагүй. Хамгийн эхний өрсөлдөгч хэцүү байсан, надаас өндөр. Би сууж үүрэх мэх хийх дуртай.

-Аав шигээ мундаг бөх болох сон гэж хүсдэг үү?

Т.Манлай: Тэгвэл гоё л байна.

Т.Мандах: Харин тийм ээ. Аав шигээ бөх болбол гоё байхгүй юү. Би гэртээ бэлтгэл хийдэг. Сайн бөх болохыг хүсдэг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай