100$ сая: Макгрегор хэвлэлийн хурлаас хоцорч том толгой гаргалаа

Мэргэжлийн зодооны UFC-гийн хамгийн алдартай тулаанчид Конор Макгрегор, Хабиб Нурмагомедов хоёрын тулаан энэ амралтын өдөр болох гэж байна. Тус тулааны хэвлэлийн бага хурал хэдэн хоногийн өмнө дуулиан шуугиантай болж өнгөрсөн. Тэгвэл урд шөнө хөгжөөн дэмжигчдэд зориулсан хурлыг зохион байгуулахад хоёр тулаанч нүүр тулан уулзаж чадсангүй. Оросын тамирчин цагтаа ирэн сэтгүүлчдийн асуултад хариулсан бол ирланд эр том толгой гарган хурлаас 27 минут хоцорсон тул орос залуу түүнийг 15 минут хүлээгээд явж одсон юм.

Тэгвэл тулаанаас авах тэдний шагналын хэмжээ тодорлоо. UFC-гийн ерөнхийлөгч Дэна Уайтын мэдээлснээр дэлхийн аварга цолыг эзэмшигч Нурмагомедовын шагнал 100 сая доллар байх бол Макгрегорынх тэр дүнтэй ойролцоо байх гэнэ. Ямар ч л байсан Флойд Мэйвэйдертэй бокс тоглоод аван 85 сая доллараас их байх аж. Түүнчлэн орлон тоглох тулаанчийн нэр тодорлоо. UFC-гийн зохион байгуулсан томоохон тулаанууд аль нэг тамирчны гэмтлээс болж нэг бус удаа цуцлагдаж байсан тул үүнээс зайлсхийх үүднээс тус байгууллага орлох тулаанчийг нэрлэсэн нь Тони Фергюсон юм. Тэрбээр дэлхийн аварга цолны төлөөх тулааныг Нурмагомедовын эсрэг хийх байсан ч тулаан болохоос хэдхэн хоногийн өмнө гэмтэл авсан тул октагонд гараагүй билээ. Гэсэн ч авч Фергюсон жингийнхээ топ-3 тулаанчийн нэгд эрэмбэлэгдсэн хэвээр байгаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай