Хамгийн олон дайсантай хоккейчид

Хоккейн чиглэлээр мэргэшсэн “Хоккей ньюс” сэтгүүл нэгэн сонирхолтой чансааг гаргажээ. Тус сонин сүүлийн хорин жилд хамгийн олон үзэн ядагчтай болсон арван хоккейчнийг нэрлэсэн байна.

10. Тревор Гиллис, «Айлендерс»

Энэ жагсаалтад анх багтаж байгаа эр. Тэрбээр өрсөлдөгчөө санаатай гэмтээн 10 тоглолтод оролцох эрхээ хасуулан маш олон хүний дургүйг хүргэсэн. Тиймээс тэдгээр хүмүүс түүнийг зйалуулахыг “Айлендерс”-ийн удирдлагаас шаардаж байв. Түүнчлэн түүнийг Крис Саймонтай зүйрлэдэг. Энэ бүдүүлэг нөхөр нэг үе Оросын лигт тоглон бяр хүч тааруу өрсөлдөгчдөө толгой дараалан гаргаж байв.

9. Крис Нил, «Оттава»

Хүмүүс ямар учраас түүнийг үзэн ядах болсныг хэлэхэд хэцүү. Бараг шүдгүй шахуу байж арзайтлаа инээдгээс нь болж үзэн ядсан юм уу, өрсөлдөгчөө баруун зүүнгүй тохойддог арга барилд нь ч дургүй байж болох. “Оттава”-гийн нь хөгжөөн дэмжигчид дургүй байхыг бодоход том л шалтгаан байж таарах нь.

8. Колби Армстронг, «Торонто»

Талбайн гадна байхдаа хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг хэрнээ тоглолтын үеэр олон хүний дургүй тоглогч болчихдог байв. Тэрбээр багийн андуудаа маш сайн хамгаалж, алхам бүртээ тэднийг өмөөрдөг атал ийнхүү эсрэг дүрийн баатар болжээ.

7. Максим Лапьер, «Ванкувер»

Хамгийн далдганасан хоккейчин. Сав л хийвэл дэлчигнэж явах. Тиймээс багийн нөхөд нь хүртэл түүнээс залхжээ. Иймийн учир тэрбээр нэг улиралд багаа хоёр ч удаа сольж байв. Шинэ багтаа ч гэсэн идээшиж чадаагүй гэдэг. Ер нь хаана ч зохихгүй тоглогч байсан бололтой.

6. Даниэл Карчилло, «Филадельфи»

НХЛ-ийн хамгийн заваан тоглолттой хоккейчин төдийгүй бусдыг өдөөн хатгахдаа гаргуун. Нэгэн улирлын плей-оффын үеэр Марк Савар түүнийг гарыг хазахад олон хүн алга ташилтаар баяр хүргэсэн. Дээр нь бараг бүх хоккейчид талархаж байлаа.

5. Стив Отт, «Даллас»

“Үзэн ядагчтай байх надад таалагддаг” хэмээн Отт нэгэнтээ ярьсан. Хэрэв энэ үнэн бол тэр ажлаа маш сайн гүйцэтгэдэг байсан гэсэн үг. Отт бохир тоглолтойгоосоо болж Дэни Хитлид зодуулж байсан түүхтэй

4. Крис Пронгер, «Филадельфи»

Тодд Бертуцци хэлэхдээ түүнийг лигийн хамгийн найрсаг хулигаан хэмээн тодорхойлсон. Тэрбээр зан харьцааны хувьд сайн залуу ч гэлээ танхай үйлдлүүдийг удаа дараа гаргадаг тул бараг бүх лигийн хөгжөөн дэмжигчдийн дайсан болсон. Найман удаа их, бага торгууль хүлээж байсан гэхээр айхтар нөхөр байх нь.

3. Шон Эйври, «Рейнжерс»

Тэрбээр этгээд үйлдэл хийдгээрээ алдартай. Хэдийд ч дөвчигнөж мэднэ. Дасгалжуулагчтайгаа олон удаа зөрчилдөж байлаа. Хэнбугайг ч цохиод авч мэдэх этгээд. Ийм барьцгүй занг нь олон нийт мэдэх тул Шоныг нэг нүдээрээ үзэхээ байсан.

2. Патрик Калета, «Баффало»

Хэн нэгэн хоккейчинд түүний нэрийг хэлвэл тэд элдэв хараал урсгаад эхэлнэ гэдэгтэй мурийцахад ч бэлэн байна. Калета дэндүү хуншгүй эр тул мэргэжил нэгт нөхдийнхөө хилэнг дэврээж орхисон нь энэ аж.

1. Мэтт Кук, «Питтсбург»

Тэрбээр зөвхөн нэг улиралд хийсэн бохир тоглолтынхоо үзүүлэлтээр НХЛ-ийн хамгийн муу залуусын эгнээнд элссэн. Тиймээс “Пингвинс”-ээс өөр багийнхан түүнд бүгдээрээ таагүй ханддаг байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай