Роналду өөрийг нь хэрэгт буруутгасан бүсгүйг мөрдүүлэхээр мөрдөгч хөлсөлжээ

Кэтрин Майорга хэмээх бүсгүй “Ювентус” багийн хөлбөмбөгчин  Криштиану Роналдуг хүчингийн хэрэгт буруутгаснаар португаль тоглогчийг тойрсон дуулиан үүсээд байгаа билээ. Тиймээс Роналду агент болон өмгөөлөгчөөрөө дамжуулан үйл явдалд няцаалт өгч байгаа бөгөөд асуудлыг нэг мөр мухарлах үүднээс хувийн мөрдөгч хөлсөлжээ. Тус мөрдөгч нь Майоргагийн алхам бүрийг хянаж, хувийн амьдралд нь өрнөж буй үйл явдлыг тангах гэнэ. Майоргагийн ярьснаар 2009 оны есдүгээр сарын 28-нд Роналду түүнийг Лас Вегас хотод хүчиндсэн гэнэ. Хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул тэрбээр хэрэг явдлыг урт хугацааны турш нууцалж ирсэн хэмээжээ. Барууны сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Майорга хэмээх бүсгүйн зургийг олж авсан төдийгүй Роналдутай хамт бааранд наргиж байх үеийн фотог хүртэл илрүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай