“Их Британийн Их Сургуулиудтай хамтарсан Бакалаврын зэрэг олгож байна”

Олон улсын багш нараар багаа бүрдүүлсэн Дэлхийн 13 оронд салбартай Рафлес Институтын намрын элсэлтийн нээлт 9 дүгээр сарын 28-нд боллоо. Рафлес нь дэлхийн 13 орны 22 хотод 24 салбартай "Олон улс"-ын институт гэдгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн билээ. 

Тэгвэл тус сургуулийн шинэ элсэгчдээс бид Raffles-ийг яагаад сонгох болсон талаарх сэтгэгдлийг нь сонслоо.  Тус сургуульд шинээр элсэж буй суралцагч Н.Ононбат хэлэхдээ "Би Их Британид боловсрол эзэмшихээр бэлдэж байгаад хүссэн сургуулийн маань салбар Монголд байгааг олж мэдсэн. Тийм болохоор гадаад явах шаардлагагүй болж, монголдоо сурахыг илүүд үзсэн. Гадаад багш нар хичээл заадаг нь хамгийн том давуу тал гэж харсан. Мөн нэг ангид цөөн хүүхэд явдаг болохоор хүн тус бүртэй тулж ажилладаг гэж ойлгож байгаа. Ер нь олон улсын стандартыг нь оруулж ирээд, чанартай боловсрол амлаж байгаа тул эндээ сурахад харамсаад байх зүйлгүй гэж бодож байгаа" гэв. 

Тус сургуулийн захирал Марк хэлэхдээ "Бид олон улсын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Манай оюутнууд бүх лекц, хичээлүүдээ англи хэл дээр авдаг бөгөөд, гэрийн даалгавар, бие даалтуудаа англи хэл дээр гүйцэтгэдэг. Энэ нь тэд төгсөхдөө англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай болдог гэсэн үг. Өнөөдөр бид шинэ элсэлтийнхээ суралцагчдыг хүлээн авч байгаадаа баяртай байна" гэв. 

Рафлэсийн сургалт 7 хоногт гурван удаа нийт 99 цагийн /60 минутаар/ өглөө, оройн ээлжээр хичээллэдэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 11-323663  утсаар холбогдох эсвэл дараах хаягуудаар нэвтэрнэ үү. 

http://www.raffles.mn/

https://www.facebook.com/rafflesmgl/

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай