Путин оргилуун дарс шүршихгүй байхыг гуйжээ

Автомашины “Формула-1” уралдааны ээлжилт гранпри ОХУ-ын Сочи хотод болоход Льюис Хэмилтон түрүүлэв. Харин түрүү байрын цомыг түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гардуулсан байна. Ингэхдээ Путин англи залуугаас аминчлан нэг зүйл хүсчээ. Хэлсэн зүйлийг нь Оросын сэтгүүлчид эрэн сурвалжилсаар олж мэдсэн байна. Эрхэм Ерөнхийлөгч орчуулагчаараа дамжуулан Хэмилтонд хандаж “Оргилуун дарсаа над руу битгий шүршээрэй” хэмээжээ. Хариуд нь англи тамирчин “Би тань руу шүршихгүй ээ. Өнгөрсөн жил би лав шүршээгүй шүү. Хэн нэг өөр хүн л үүнийг хийсэн” гэж хэлсэн байна. Льюис Хэмилтон тус гараанд түрүүлснээр ДАШТ-д 308 оноотой боллоо. Тэрбээр энэ улирлын найм дахь уралдаандаа түрүүлсэн нь энэ юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай