"Big bowling" клубын баг хошой аварга болж, цомоо үүрд хадгалах эрхтэй болов

“Strikes” клубын нэрэмжит боулинг клубуудын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд амжилттай боллоо.

15 баг дөрвөн бүсэд хуваагдан халз тоглож, бүсээсээ 1 болон 2-р байраар гарч ирсэн 8 баг хагас шигшээд хүч үзсэнээс тэргүүн байрыг “Big bowling-I” баг 927 оноогоор, хоёрдугаар байрыг “Strikes-I” баг 859 оноогоор, гуравдугаар байрыг “Шонхор” клуб 845 оноогоор эзэллээ. Түүнчлэн “Big bowling” клубын баг хошой аварга болсон учраас УАШТ-ний цомыг үүрд хадгалах эрхтэй болов.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс“Big bowling” клубын тамирчин С.Баярхүү (255 оноо) шалгарсан бол түүний эхнэр, мөн клубын Т.Нансалмаа (190 оноо) эмэгтэй боулингийн тамирчдаа тэргүүлсэн юм. 


“Strikes” клубээс зохион байгуулж, бүх зардлыг нь дааж буй тус УАШТ нь хамгийн өндөр шагналын сантай тэмцээн гэдгээрээ онцлог. Учир нь түрүүлсэн баг 2,5 сая төгрөг, аман хүзүүдсэн баг 1,5 сая төгрөг, гутгаар байрны баг 800 мянган төгрөг, шилдэг тамирчид тус бүр 100 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай