ФОТО: Залуучуудын олимпийн наадамд 11 тамирчин оролцоно

10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд зохиогдох "Буэнос-Айрес – 2018" залуучуудын олимпийн наадамд 206 орны 4600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

Тус наадамд Монголын баг 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 спортын төрөлд /чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг эрэгтэй баг/ оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

"Буэнос-Айрес – 2018" залуучуудын олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллах юм.

Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд боллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай