ФОТО: ”Их шавь” дэвжээ шинэ байртай боллоо

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн зочдоор Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, том хүү М.Батхуяг, аваргын бага хүү мэргэжлийн сумо бөхийн барилдааны 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Дамдиншарав, мөн төгсөгчдийн төлөөлөл болох Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин Д.Даваахүү нар хүрэлцэн ирсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай