Өөрийгөө тодорхойлоход тав хүрэхгүй минут хангалттай

Бие хүний сэтгэл зүйн онцлог (темперамент) гэдэг  бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй төрөлхийн шинж чанар юм. 

Төрөлхийн шинж чанар, зан аашийг төлөв байдлаас нь хамаарч холерик, сангвиник, флегаматик, меланхолик гэж дөрөв ангилдаг. Өөрийгөө аль ангилалд багтаж байгааг олж мэдэхэд тань ердөө 5 хүрэхгүй минут л хангалттай. Нэг зураг харахад хангалттай байж ч болох юм. Малгайн дээр тань хэн нэгэн суухад та ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ? Энэхүү хариу үйлдэл тань хамгийн энгийн байдлаар темпераментаа тогтооход тань тусална. 

 

Гэхдээ хүн 100 хувь нэг хэв шинжид хамаарагдана гэж бараг байдаггүй бөгөөд 70 хувь холерик байлаа гэхэд 30 хувь сангвиник байдаг. Хэрэв та дээрх зургаар л өөрийгөө аль нэг хэв шинжид багтаах нь хангалтгүй гэж үзэж байгаа бол дараах асуултуудыг сайтар уншаад бодитоор тийм, үгүй гэж хариулаарай.

Холерик темпераментийн хэв шинж

1. Тогтворгүй байнгад хөдөлгөөнтөй гар хуруугаараа ямар нэг юм үргэлж оролдож байдаг.
2. Омогтой огцом ууртай.

3. Тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй.
4. Шийдэмгий санаачилгатай.
5. Зөрүүд.
6. Маргаан цэцэнд дийлэх дуртай.
7. Үе үе түргэн ажилладаг.
8. Хүмүүстэй харьцахдаа шууд шулуун хурц.
9. Азаа үзэх дуртай.
10. Өсөрхөж уурлах нь түргэн.
11. Сэтгэлийн хөдөлгөөнтөй огцом түргэн хэл яриатай.
12.Хэрүүлч зодоонч.
13.Бусдын дутагдалыг тэвчиж чаддаггүй.
14.Түрэмгий дээрэлхүү.
15.Гар нүүрний хөдөлгөөн ихтэй.
16.Түргэн бодож шийдвэрлэх чадвартай.
17.Шинэ зүйлд дасахдаа удаан.
18.Тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай.
19.Алхаа гишгээ огцом түргэн.
20.Ааш зан нь эрс амархан өөрчлөгддөг.

Сангвиник темпераментийн хэв шинж

1. Хөгжилтөй баяр баясгалантай тачигнатал чанга хөхөрдөг.
2. Эрч хүчтэй ажилсаг байж чадна.
3. Эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхих нь цөөнгүй.
4. Өөрийгөө хэт үнэлдэг.
5. Шинэ зүйлийг хурдан хүлээн авдаг.
6. Сониуч, харилцаа тогтворгүй.
7. Эвгүй зүйлд зовж шаналах нь бага.
8. Янз бүрийн нөхцөлд түргэн дасдаг.
9. Аливаа шинэ ажлыг дуртай эхэлдэг.
10. Сонирхолгүй зүйлдээ амархан шантардаг.
11. Ажилд идэвхитэй оролцож нэг ажлаас нөгөөд амархан шилждэг.
12. Бусдыг уриалан зохион байгуулах чадвартай.
13. Нийтэч уриалгахан шинэ хүмүүсийн дэргэд нэрэлхэж эмээдэггүй.
14. Тэсвэртэй ажилладаг.
15. Нүүр гарын хөдөлгөөн оролцсон чанга түргэн яриатай.
16. Гэнэтийн тохиолдолд биеэ барьж чаддаг.
17. Ямагт цовоо сэргэлэн.
18. Түргэн унтаж хурдан сэрдэг.
19. Эмх цэгцгүй юмыг хурдан шийддэг.
20. Заримдаа өнгөц хийсвэр талтай.

Флегаматик темпераментийн хэв шинж

1. Эмх журамтай нямбай.
2. Юманд ул суурьтай ханддаг.
3. Болгоомжтой бодлоготой.
4. Хүлээцтэй.
5. Хоосон чалчих дургүй дуу цөөн.
6. Сэтгэлийн хөдөлгөөн дөлгөөн.
7. Тайван бөгөөд удаан нүүр гарын хөдөлгөөн бага.
8. Юмыг удаан ойлгож сайн тогтоодог.
9. Эхэлсэн зүйлээ дуусгадаг.
10. Хүч чадлаа хий зүйлд зориулдаггүй.
11. Амьдралын хэв журмаа хатуу барьдаг.
12. Сэтгэл хөдлөлөө амархан барьдаг.
13. Сайшаал шүүмжлэлд эмзэг биш.
14. Өөрийгөө муулахад үл эмзэглэдэг.
15. Сонирхол харилцаа тогтвортой.
16. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан.
17. Хүн бүртэй жигд харьцдаг.
18. Шинэ нөхцөлд дасан зохицохдоо бэрхшээдэг.
19. Зовлонд тэсвэртэй ханддаг.
20. Ууртай.

Меланхолик темпераментийн хэв шинж

1. Ичимхий бүрэг.
2. Шинэ зүйлд тэвдэж сандардаг.
3. Танихгүй хүнтэй холбоо тогтоохдоо муу.
4. Өөрийн хүчинд итгэхгүй эргэлздэг.
5. Ганцаардлыг амархан давдаг.
6. Ажил бүтэхгүй тохиолдолд амархан сэтгэлээр унадаг.
7. Бодлогоширч гиюүрэх талтай.
8. Амархан ядардаг.
9. Сулхан ярьдаг.
10. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицдог.
11. Өрөвчхөн эмзэг уян сэтгэлтэй.
12. Муулах магтахад маш мэдрэмтгий.
13. Өөртөө болон бусад хүнд өндөр шаардлага тавьдаг.
14. Хардаж сэрдэх талтай.
15. Өвчин зовлонд эмзэг .
16. Хэт гомдомтгой.
17. Нийтэч биш .
18. Идэвхи санаачлага бага бүрэг.
19. Дуулгавартай хүлцэнгүй.
20. Бусдаар өрөвдүүлэх дуртай.

Тухайн темпераментийн асуултын 16-20 д нэмэх бол та бүрэн тэр шинжид хамаарна. Хэрэв нэмэх тэмдэг 11-15 – байвал тэр темпераментийн шинж нилээд байна. 6-10 нэмэх тэмдэг байвал тухайн темпераментийн хэв шинж тун бага болохыг гэрчилнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай