Түүхэн амжилтын эзэн Ш.ОДОНЧИМЭГ

Радио спорт Монгол Улсад хөгжөөд 69 жилийг элээсэн ч дэлхийн медальтан төрөлгүй өдий хүрсэн. Олон жил хүлээлгэсэн дэлхийн дэвжээний анхны медалийг Дорноговь аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин Ш.Одончимэг хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо. Түүгээр ч үл барам нэг, бус хоёр медалиар энгэрээ мялаан, монгол түмнээ баярлуулав. Улаанбаатар хотын хошой аварга, улсын аварга тэрбээр БНСУ-д болсон 19 дэх удаагийн ДАШТ-ий “3.5МHz” төрлийн хувийн болон багийн ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Өнөө жил 43 орны 480 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улс 12 шилдгээ сойлоо. Сонирхуулахад, Ш.Одончимэг 2017 онд Монголд болсон Азийн АШТ-д түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай