Л.Отгонбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь, дэлхийн дэвжээнд дөрөв дэх удаагаа өрсөлдсөн тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх А.Вольфыг яллаа.

Жүдогоор 10 жил хичээллэж буй Л.Отгонбаатар АНУ, БНХАУ, Латвийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон ч хагас шигшээд олимпын мөнгө , ДАШТ хошой мөнгө, хүрэл медальт,  Гүржийн жүдоч Варлам Липартелианид ялагдсан юм. Ийнхүү тэрбээр “Баку 2018”-аас Монголын багийн хоёр дахь медалийг хүртлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай