Л.Отгонбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Риогийн олимпод тавдугаар байрт шалгарч байсан Л.Отгонбаяр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээ шатанд олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн В.Липартелианид ялагдаад хүрэл медалийн төлөөх барилдааныг Японы жүдоч , 2017 оны дэлхийн аварга Аарон Волфтай хийсэн. Л.Отгонбаяр барилдааны 10 дахь минутад өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эзэн боллоо. Манай бөх 2018 онд Азийн наадмын хүрэл, Анталиагийн гран пригийн хүрэл медалийг тус тус хүртсэн. Харин Гүржийн В.Липартелиани алтан медалийн барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай