Өнөөдрөөс ихэнх нутгаар ЦАСАН ШУУРГА шуурч, сэрүүснэ

ЦУОШГ-аас 2018 оны есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 1-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 25-26нд баруун ба төвийн аймгууд, 27-28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 25-26нд ихэнх нутгаар, 27-28нд нутгийн зүүн хэсгээр, 29-30нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25,29-нд нутгийн баруун хэсгээр, 26,28-нд ихэнх нутгаар, 27,30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.   

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай