Хамгийн аюултай хотын жагсаалтад Улаанбаатар 56 дугаарт жагсчээ

Хондурасын Сан-Педро-Сула дэлхийн хамгийн аюултай хот болохыг судалгааны “Numbeo” цахим хуудас мэдээлэв. “Forbes”, “Business insider”, “Time”, “Economist”, BBC, “New York times”, “China daily”, “Telegraph” зэрэг дэлхийн томоохон хэвлэлийн эх сурвалж болдог тус сайт гэмт хэргийн гаралтын түвшин нь энэ онд хамгийн өндөр байсан таван хотыг нэрлэхэд Каракас (Венесуэл), Порт-Морсби (Папуа-Шинэ Гвиней), Форталеза (Бразил), Дурбан (ӨАБНУ) багтжээ.

Дэлхийн 327 хотыг багтаасан жагсаалтад манай нийслэл Улаанбаатар хот 56 дугаарт, хойд хөршийн нийслэл Москва 144, урд хөршийн нийслэл Бээжин 129 дүгээрт орсон байна. Харин манай гаргийн хамгийн аюулгүй хотоор Абу-Даби (АНЭУ), Доха (Катар), Базель (Швейцар) шалгарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай