ФОТО: “БҮСГҮЙН МЭЛМИЙ-2”-ыг тольдоорой

Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан анхны үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейн кино танхимд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг Японы гэрэл зурагчин Моцумота Ёшика Монголын эмэгтэй гэрэл зурагчдад тавьжээ. “БҮСГҮЙН МЭЛМИЙ-2” үзэсгэлэнд Японы талаас 2 эмэгтэй зурагчин, Монголын талаас 7 эмэгтэй гэрэл зурагчин бүтээлээрээ оролцсон юм.

Мөн үзэсгэлэнд 2018 оны наймдугаар сард Япон улсад зохиогдсон Олон улсын гэрэл зургийн "The 4th international high school students photo festival"-д Монгол Улсаа төлөөлөн багаараа оролцож хоёр дугаар байрт шалгарсан  бүтээлийг дэлгэж байгаа юм байна. Тус үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр хүртэл үзэгчдийн мэлмийг баясгах нь.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай