ФОТО: Баянзүрх-Улиастайн авто замыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, зорчих хэсгийг нээлээ.

Тус 3.4 км авто замын Баянзүрхийн гүүрээс товчоо хүртэлх 0.8 км-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгосон байна. Харин Баянзүрхийн гүүрээс Улиастайн уулзвар хүртэлх 2.6 км авто замд шинэчлэлт хийн, сайжруулжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай