Филиппинд хөрсний гулгалт боллоо

Филиппиний Себу мужид хөрсний гулгалт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 100 орчим хүн нурангид даруулсан байж болзошгүй байгаа тухай ABS-CBN телевиз мэдээлжээ.

Байгалийн гамшиг Нага хотод болсон байна. Тус хотын Цагдаагийн газрын дарга Родерик Гонсалесын мэдээлснээр их хэмжээний усархаг бороо хөрсний гулгалт дагуулжээ. Үүний улмаас хэдэн арван байшин нурангид даруулсан байна. Гамшгийн бүсэд ажиллаж байгаа аврагчид дөрвөн цогцос илрүүлсний дотор дөрвөн настай хүүхэд байжээ. Өөр дөрвөн хүнийг аварсан байна. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай