"Гэр хороолол" хөдөлгөөний Б.Батсүх саатуулах төвд өлсгөлөн зарлажээ

"Гэр хороолол" хөдөлгөөний Б.Батсүх саатуулах төвд өлсгөлөн зарлажээ

Гэр хороолол хөдөлгөөний жагсаалын үеэр Б.Батсүхийг цагдаа нар саатуулснаас хойш түүнийг хаашаа аваачсан тухай сургийг 24 цагийн дараа гаргасан хэмээн холбогдох хүмүүс мэдээллээ. Түүнийг Дэнжийн 1000-д байдаг албадан саатуулах төвд саатуулжээ. 24 цагаар саатуулах байсан ч өнөөдөр хугацааг нь дахин 24 цагаар сунгасан байна. 

Тэд үнэгүй авто зам, дэд бүтэц татахын тулд хотын захиргааг Нүхт рүү нүүлгэж, 97 тэрбумыг төсвөөс гаргахаар улайрч байгааг нь эсэргүүцсэн бөгөөд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг, хашааны газрыг үнэд оруулахыг шаардсан байна. Гэвч шаардлагыг хүлээж аваагүй тул хотын дарга С.Батболдын албан тасалгааны цонх руу чиглүүлэн өндөг шидэж, огцрохыг шаарджээ. Үүний дараа Б.Батсүх албадан саатуулах төвд өлсгөлөн зарласан байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай