Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Валютын ханш огцом нэмэгдсээр байна

Есдүгээр сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 264 дахь өдөр бөгөөд он дуусахад 101 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 4 хэмийн дулаан бол шөнөдөө -3  градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 12, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2525.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.70, юань 369.20, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.40 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 5-р давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. 
  2. "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 11.00 цагт Мишээл экспо төвд Жимс, жимсгэний хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний ногоо, жимс бидний амьдралд" сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, Хүнсний ногоо хөтлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, "Алсыг хар-органикийг сонго" хэлэлцүүлэг, "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг тус тус болно.
  3. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал 14.00 цагаас Их тэнгэр цогцолборт болно.
  4. “Дэлхийн соёлын өв-Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг: судалгаа хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.30 цагаас Монголын Үндэсний номын сангийн байранд болно.
  5. 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэн дээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, JICA, Yamashita Sekkei байгууллагууд нь Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй Япон Монголын Сургалтын эмнэлгийн төслийн барилгын ажлын гүйцэтгэл болон барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр  Олон улсын Энхтайвны өдөр тохиож байна.

  2. 1936 оны энэ өдөр Москва хотын захирагч Юрий Лужков мэндэлжээ.

  3. 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох EXO хамтлагийн дуучин CHEN буюу Kim Jongdae мэндэлжээ.

  4. 1990 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, "The Walking Dead", "The Twilight Saga: New Moon", "The Twilight Saga: Eclipse" зэрэг киногоороо алдаршсан Christian Serratos мэндэлжээ.

  5. 1976 онд Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс НҮБ-д нэгджээ.

  6. 1964 онд Мальт улс Их Британийн колониос гарч, тусгаар тогтнолоо тунхаглажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай