Си Жин Пинь: “Хятадын боловсролын салбар дэлхийд тэргүүлнэ”

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-нд Бүх Хятадын Боловсролын салбарынхны их хурал болж дууслаа. Хурлын үеэр Хятадын Коммунист намын дарга Си Жин Пиний гаргасан “Боловсролын тухай баримтлах шинэ зарчмууд” нь тус улсын боловсролын салбарынхан болоод бүх ард түмний анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Тэрбээр хурлын үеэр хэлэхдээ “Боловсрол гэдэг бол улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол тулгуур бөгөөд манай улс энэ салбарт маш их хөрөнгө зарцуулж хурдацтай хөгжүүлэн шинэ эрин үеийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн манай улсын боловсролын салбар удахгүй дэлхийд үнэлэгдэж ард түмэн маань сэтгэл хангалуун боловсрол эзэмшихийн төлөө бүх нийтээрээ хичээх хэрэгтэй” хэмээн дараах төлөвлөгөө, зарчмуудыг танилцуулсан юм.

           Хүчтэй улсын иргэний баримтлах таван зарчим:

  1. Ажил хэрэгтээ зүрх сэтгэлээ зориул
  2. Хувь хүнээ үргэлж хөгжүүл бие бялдартаа анхаар
  3. Аль ч зүйлийг хийхдээ хамаг хүчээ гарга
  4. Боловсолыг хамгийн чухалд тооц
  5. Баян иргэн байхын тулд одооноос төлөвлөгөө гарга. Энэ бүгдийг бүрэлдүүлсэн цагт ёс суртахуунтай, оюунлаг нийгмийг бид залгамж халаа, үр хойчдоо өвлүүлж чадна.

            Учирлан хэлж, чанд баримтлах 9 зарчим:

Өнгөрсөн туршлагаас авч үзэхэд ар араасаа ундрах шинэлэг зүйлс, шинэ оюун ухаанаас урган гарах санаа боловсролын салбарыг хөгжүүлэхэд чухал шаардлагатай хэмээн үзэж эдгээр чанд баримтлах зарчмуудыг гаргасан юм.

  1. Боловсролын салбарын удирдлагад ихээхэн анхаарах
  2. Ажилч хөдөлмөрчин нийгмийн сэтгэхүйг үндсээр нь өөрчлөх
  3. Боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгох
  4. Иргэдийг шинэ зүйлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй болгох
  5. Хятад орны хөгжлийн гол тулгуур боловсролын салбар байх
  6. Иргэдийн гол анхаарлыг боловсролд нь чиглүүлэх
  7. Боловсролын салбарыг хөгжүүлэн шинэ нийгмийг бүтээх
  8. Боловсролын салбарт маш их хөрөнгө оруулалтыг хийж, сэргээн босгох үйл ажиллагааг эрчимжүүлэх
  9. Багш нарын заах арга болоод тэднийг хөгжүүлэхэд анхаарах. Ингэснээр манай улсын боловсролын салбар улам гүнзгий хөгжинө. Эдгээр чанд баримтлах зарчмуудыг бий болгоход амар биш ч нэгэнт эхлүүлсэн цагт заавал сайн үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна” гээд цааш хэлэхдээ:

Маш тодорхой нэг зүйл бол:

Манай нийгэм нь Хятадын Коммунист намын даргын удирдлага доорх бүтэц зохион байгуулалттай билээ. Тиймээс энэ улсыг авч явах, хэрхэн хөгжүүлэх, үр хойч залгамж халаа нартаа ямар нийгмийг өвлүүлэх нь зөвхөн бидний явуулж буй ганцхан бодлогоос л шалгаална. Тиймээс шинээр гарч ирж буй залгамж халаа нараа үндэс байхаас нь эхлэн зөв удирдаж, зөв системтэй нийгмийг бүтээхийн төлөө бүх насаараа тэмцэх болно.

Бидэнд заавал байх ёстой 6 чадвар

Юуны түрүүнд бидэнд байх хамгийн чухал зүйл бол итгэл үнэмшил. Боловсролтой иргэнийг бий болгохын тулд Хятадын Коммунист намын үзэл маш холыг харж ирээдүйд чиглэсэн байх бөгөөд иргэд маань ч түүнийг нь дэмжсэн нэгдсэн бодлого дор ирээдүйгээ бүтээх чухал юм. Цаашлаад иргэн бүр өөртөө итгэлтэй байхад нөлөөлөх гол хүчин зүйл яахын аргагүй боловсрол бөгөөд энэ нь эцсийн дүндээ соёлтой, дархлаатай, хариуцлагатай нийгмийг бий болгоход чухал үзүүлэлт болно. Улс орондоо өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах иргэдийг бид үндэс сууриас нь эхлэн хөгжүүлэх юм бол чин сэтгэлээсээ улс орноо гэсэн чин сэтгэлтэн өсөн торнино. Тиймээс Хятадын Коммунист намын бодлогоор сурагч нарыг хөгжүүлэх олон ажил зохион байгуулах үүрэг даалгавар өгөөд байгаа. Мөн дараагийн нэгэн чухал зүйл бол ёс суртахууны хүмүүжлийг олгох. Ёс суртахуун гэдэг бол дан ганц сургуулийн боловсрол бус гэр бүл найз нөхөд ямар нийгэмд өсөн торниж байгаагаас ихээхэн шалтгаалдаг учир бид бас л үндсээр нь өөрчлөх илүү хүнлэг, хүнийг хайрладаг, ёс суртахуунтай байлгахын тулд одооноос анхаарцгаая. Өөрийн сурч буй зүйлдээ зуун хувь анхаардаг бусдын хийж буй зүйлд хошуу нэмдэггүй өөрөө бүтээхийг эрмэлздэг мэдлэгээр баян, арагшаа биш ирээдүйгээ харж амьдардаг хүмүүсийг одооноос бий болгоцгооё. Мэдлэг олж авах гэж хичээдэг, шинэ зүйл рүү тэмүүлдэг байя сурагчидаа.

Чадварлаг хүнийг бүтээдэг  3 зарчим

    Үргэлж шинийг бий болгоход хамаг хүчээ дайчлах,  бусадтай багаар ажиллаж манлайлж чаддаг, сурсан мэдсэнээ хэрэгжүүлдэг байх.

Оюунлаг, ёс суртахуунтай хүнийг бойжуулах гэр бүлийн 4 зарчим

Гэр бүл гэдэг бол хүний хамгийн анхны сургууль, эцэг эх гэдэг бол хүний хамгийн анхны багш юм. Тиймээс хүүхдэд хамгийн анхны хичээлийг нь маш сайн зааж чадах суурийг нь зөв тавьж өгөх юм бол хүүхдийнхээ төлөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.


Орчуулсан: Г. ОЮУНТОГТОХ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай