Нийгмийн шинэлэг харилцаа тогтооно

Нийгмийн шинэлэг харилцаа тогтооно

Хятадын хойд нутгийн боомт Тяньжинь хотод болж буй шинэ манлайлагчдын жил тутмын уулзалт буюу “Зуны Давос”-ын үеэр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үед нийгмийн шинэлэг харилцаа тогтоох асуудалд гол анхаарлаа хандуулна гэж “Xin­hua” агентлаг мэдээллээ. Тус чуулганы хүрээнд 200 орчим уулзалт, хуралдаан болж, тэдгээрт 100 гаруй орны 2000 гаруй төлөөлөгч оролцох аж.

“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь эдийн засгийн төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол зэрэг нийгмийн бусад салбарт нөлөөлнө” гэж Нийгмийн шинжлэх ухааны Тяньжинь академийн дэд ерөнхийлөгч Жун Хуйбин хэлсэн байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян чуулга уулзалтыг нээж үг хэлэхийн сацуу Эстони, Латви, Серби, Самоа зэрэг улсын удирдагчтай яриа хэлэлцээ хийн, аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хэвлэлийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцох гэнэ.

2007 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр санаачилсан “Зуны Давос” гэх болсон уулзалтыг Хятадын Тяньжинь болон Далянь боомт хотод жил бүр ээлжлэн зохион байгуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай