ФОТО: Сэтгүүл зүйн шилдгүүд чууллаа

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог  "Балдорж" шагнал гардуулах ёслол  10 дахь жилдээ "Улаанбаатар" зочид буудалд болж “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар  “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин”  цуврал сурвалжлагаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч  цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо.

Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.  

Монгол улсын хөгжилд хамгийн их нөлөөлж буй Уул уурхайн өнөөгийн дүр төрхийг эрэн сурвалжилж 10 мянган км зам туулж бодит амьдралыг  олон түмэндээ хүргэсэн залуу сэтгүүлчдийн бүтээл ийнхүү шилдгээр шалгарсан Хэвлэл мэдээллийнхний талархлыг зүй ёсоор хүлээлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай