ФОТО: “Намрын ногоон өдрүүд” эхэллээ

"Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно.

  • 20-нд “Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх, 
  • 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”
  • 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”
  • 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг болох аж.

Өдөрлөгийн үеэр "мах, сүүний анхдугаар аян"-ы үр шим, үзэсгэлэн худалдаа, “махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг, “та сүүгээ уусан уу” сэдэвт  хэлэлцүүлэг, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга, талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга, “баяжуулсан хүнсний тухай  хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны амталгаа явагдана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай