4000 гаруй ажлын байр зарлах нь

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар HR клубтэй хамтран энэ сарын 19, 20-нд хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээллээ. Энэ үеэр 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон хөдөлмөрийн 14 бирж нийт 4000 гаруй ажлын байр зарлах гэнэ. Түүнчлэн мэргэжлийн сургалтын 34 байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ ажил хайгч иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай