БАЛДОРЖ шагналыг өнөөдөр гардуулна

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын 10 дахь удаагийн шалгаруулалт болж, “Шилдэг 12”-ын нэрс тодорлоо. Шилдгүүдэд БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өнөө орой “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болно.

Сэтгүүл зүйн “Их хурд” хэмээх болсон, сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой уг шалгаруулалтад сэтгүүлчид жилээс жилд идэвхтэй оролцдог болж, нэр хүнд нь улам өсч байна. Ялангуяа залуу, дунд үеийнхэн бүтээлээ олноор ирүүлэх болсноор шалгаруулалт өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог болсныг сэтгүүл зүйн бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох шүүгчдийн зөвлөлийнхөн онцлон тэмдэглэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай