Galaxy J утасны үйлдвэрлэлийг зогсооно

БНСУ-ын Samsung корпорац хямд үнийн сегментэд багтдаг Galaxy J загварын утасныхаа үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөсөн ажээ. Учир нь Азийн зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссэн тул аварга өрсөлдөөнийг дааж гарах чадал бүхий шинэ загваруудыг гаргах юм байна. Тухайлбал,  Galaxy М хэмээх шинэ утсаа туршаад дууссан бөгөөд энэ сарын 11-нд нийтэд танилцуулахаар болжээ. Үүнээс өмнө гарсан мэдээллээр Galaxy J-гийн үлдээх орон зайд Galaxy R, P утаснуудыг нэвтрүүлэхээр Samsung корпорац төлөвлөөд байсан. Гэвч тус санаанаасаа буцжээ хэмээн Etnews мэдээлэв.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай