Сар луу нисэх анхны жуулчны нэрийг зарлалаа

Сансрын хөлөг бүтээх, пуужин  турших үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан SpaceX компани өдгөө туршиж буй Big Falcon Rocket пуужингаараа саранд жуулчин аваачихаар ажиллаж байна. Энэхүү түүхэн үйл явдлын анхны үйлчлүүлэгчийн нэрийг тус компанийн захирал Илон Маск зарлалаа. Тэр хүн бол хөрөнгийнхөө хэмжээгээр Японд 17-рт бичигддэг тэрбумтан Юсако Маесава гэнэ. Маесава хувцасны Zozotown сүлжээ дэлгүүрийг эзэмшиж, урлагийн бүтээл худалдах бизнес эрхэлдэг ажээ.

Тиймээс Жан Мишель Баскийн уран зургийг 110 сая доллароор  2017 онд худалдан авч байсан. Сар луу нисэх анхны жуулчинг зарласан  хэвлэлийн хурлын үеэр Японы тэрбумтан “Сайн уу. Би Японоос ирсэн. Би сар луу нисэх гэж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр хамт нисэх баг бүрдүүлэх үүднээс мэргэжил нэгт 6-7 хүнийг уриалан дуудаад байгаа гэнэ.

Маск сар луу жуулчин нисгэх ажлаа 2019 оны дундуур эхлүүлэхээр төлөвлөж байсан ч пуужин нь бэлэн болоогүй байгаа тул 2023 он хүртэл хойшлуулав. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Big Falcon Rocket пуужинг бүтээх төсөв дор хаяж 5 тэрбум долларт хүрэх ажээ. Маск энэ талаар “10 тэрбум биш, гэхдээ 2 тэрбум лав байхгүй” хэмээн мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай