Долларын ханш 2500 төгрөгөөс давлаа

Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр ам.доллар 2500.82 төгрөгтэй дүйлээ. Өөрөөр хэлбэл, манай улсын валютын зах зээл дээрх дундаж ханш ийм дүнд хүрсэн гэсэн үг. Тэгвэл “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2503 төгрөгөөр авч, 2506-гаар борлуулж байв. “Ногоон”-ы ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 2390 төгрөгт хүрч буурсан.

Ханш нь сүүлийн зургаан сард 110 төгрөгөөр өсөөд буй нь энэ. Монголд ам.долларын үнэ өсөж буй шалтгааныг ченжүүд өмнөд хөршийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, юанийн ханшаа ам.долларын эсрэг сулруулах БНХАУ-ын бодлого манайд зах зээлд шууд нөлөөлж байгаа аж.

Монголын зах зээлд ам.долларын ханш 2400 төгрөгөөс буурсан дөрөвдүгээр сард юань 6.28 “ногоон”-той тэнцэн чангарч байв. Одоо тэгвэл 6.86 ам.доллартой тэнцэн, ханш нь сулраад байна. “Найман шарга”-ын ченжүүд өчигдөр юанийг 363-аар авч, 365 төгрөгөөр борлуулж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай