Үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад хяналт, шалгалт явуулах болсноо өнгрөсөн баасан гарагт зарлан, мэдэгдэл хүргүүлжээ. Шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага (FATF)-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ өгөх юм.

СЗХ мэдэгдэлдээ тухайн байгууллагын ажилчидтай уулзаж, харилцагчдынх нь мэдээллийг нягтлан үзэхээ илэрхийллээ. Ингэснээр Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж буй байдлын түвшнийг тогтоож, эрсдэлийг үнэлэх боломж бүрдэх аж. Манай улс FATF-ын 2017 онд хийсэн шалгалт, үнэлгээгээр “эрчимтэй хяналт”-д орсон бөгөөд холбогдох хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Нэмэлт, өөрчлөлтөөр хяналтгүй байсан зарим салбартаа хянаж, шалгахаар хуульчилсан бөгөөд үүнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд багтсан байна.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай