Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн 2018-2019 оны бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл

1.  Соёл урлагийн их сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн намрын элсэлт элсэлтийн бүртгэл (зарим хөтөлбөрөөр) 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 05-ны хооронд явагдана.

2.  Эчнээ  сургалтад элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан хүмүүсийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд  www.elselt.msuac.edu.mn хаягаар хандаж бүртгүүлэх эсвэл СУИС-ийн I байрны 204 тоотод биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

•   Боловсролын зэргийн диплом, гэрчилгээ;

•   Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн батламж;

•   Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

•   Цахим үнэмлэхний хуулбар;

•   Бүртгэлийн хураамж төлсөн баримт (Төрийн банк дахь СУИС-ийн 102900116087 тоот дансанд тушаах);

•   Бүргүүлсэн тухайгаа утсаар мэдэгдэх.

3.   Урлагийн авьяас шаардахгүйгээр элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 8,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 15.000 төгрөг байна.

4.   Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.

Элсэлтийн журам, нэмэлт мэдээллийг  www.msuac.edu.mn цахим хуудаснаас авна уу.

Лавлах утасны дугаар: 11-318774,  11-326129,  98991007

 

СУИС-ИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТАД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД

¹

Индекс

Хөтөлбөр

1

021104

“Радио, дэлгэцийн техник технологи”

2

031401

“Соёл судлал” /нүүдлийн соёл судлал, өрнийн соёл судлал, соёлын өв, музей судлал/

3

032201

“Номын сан судлал” 

4

041302

“Менежмент” /соёл, урлаг/ 

5

041401

“Маркетинг” /соёл, урлаг/

6

101501

“Аялал жуулчлал” /соёлын аялал жуулчлал,  соёл чөлөөт цагийн үйлчилгээ/

7

011404

“Багш, урлагийн боловсрол” /хөгжмийн, бүжгийн/

8

021101

“Зураг авалт”

9

021102

“Дуу чимээний технологи”

10

021201

“Хувцасны дизайн”

11

021202

“График дизайн”

/компьютер график, мультимедиа, хэвлэлийн дизайн/

12

021301

“Уран зураг”

/уран зураг, монгол зураг, монументаль уран зураг, тайз дэлгэцийн/

13

021302

“Уран баримал”

/уран баримал, керамик урлаг, арьсан урлаг, чимэглэх урлаг, уран дархан, уран сийлбэр/

14

021303

“Зураасан зураг”

15

021304

“Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт”

16

021502

“Хөгжимдөх урлаг”

/сонгодог ба үндэсний хөгжим, концертмейстр, орчин цагийн хөгжим/

17

021503

“Дуулах урлаг”

/дуурийн, уртын, богинын, орчин цагийн/

18

021505

“Жүжиглэх урлаг”

19

021516

“Найруулах урлаг”

/кино, радио, телевиз, жүжиг/

20

021507

“Бүжгийн урлаг”

/бүжгийн найруулга, бүжиглэх урлаг/

21

021801

“Урлаг судлал”

/театр, кино, дүрслэх урлаг/

22

023203

“Утга зохиол судлал” 

/кино, жүжгийн зохиол/

23

032101

“Сэтгүүл зүй”

 

  • Ур чадварын шалгалт өгч элсэх хөтөлбөрүүд
  • Ур чадварын шалгалт өгч элсэх хөтөлбөрийн шалгалтын дэлгэрэнгүй мэдээллийг II-р хавсралтаас үзнэ үү.

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ӨГЧ ЭЛСЭХ ХӨТӨЛБӨРҮҮД

Индекс

Хөтөлбөр

Ур чадварын шалгалт (800 оноо)

Ерөнхий чадвар

Онцлог чадвар

011404

“Багш, урлагийн боловсрол”                         /хөгжмийн, бүжгийн/

Хөгжмийн

а) Хөгжимдөх чадвар

 (төгөлдөр хуураар 2 зохиол)

б)   Хэмнэл

в) Сонсгол, ой тогтоолт

а) Сонгосон хөгжмийн зэмсгээр 2 зохиол хөгжимдөх

б) Урлагийн тухай ярилцлага

в) Биеийн хөгжил

г) Дуулах чадвар

 

Бүжгийн

а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар

б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж

в) Бүжиглэх авьяас чадвар

г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл

021101

 “Зураг авалт”

а) Ярилцлага

б) Уран чадвар

021102

“Дуу чимээний технологи”

а) Сонсгол, ритм, ой тогтоолт

б) Ярилцлага

021201

“Хувцасны дизайн”

а) Зохиомж

б) Хар зураг

в) Уран зураг

021202

“График дизайн”

/компьютер график, мультимедиа, хэвлэлийн дизайн/

021301

“Уран зураг”

/уран зураг, монгол зураг, монументаль уран зураг, тайз дэлгэцийн/

021302

“Уран баримал”

/уран баримал, керамик урлаг, арьсан урлаг, чимэглэх урлаг, уран дархан, уран сийлбэр/

021303

“Зураасан зураг”

021304

“Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт”

021502

“Хөгжимдөх урлаг”

/сонгодог ба үндэсний хөгжим, концертмейстр, орчин цагийн хөгжим/

а) Хөгжимдөх чадвар

 (төгөлдөр хуураар 2 зохиол)

б) Хэмнэл

в) Сонсгол, ой тогтоолт

а) Сонгосон хөгжмийн зэмсгээр 2 зохиол хөгжимдөх

б) Урлагийн тухай ярилцлага

в) Биеийн хөгжил

г) Дуулах чадвар

021503

  “Дуулах урлаг”

/дуурийн, уртын, богинын, орчин цагийн/

а) Дуулах чадвар (2-3 дуу бэлтгэх)

б) Хэмнэл,

в) Сонсгол, ой тогтоолт

г) Хөгжимдөх чадвар

а) Биеийн хөгжил (Хоолойн цараа, амны хөндийн эрүүл ахуй)

б) Хөдөлгөөний эвсэл,бүжиг

021505

“Жүжиглэх урлаг”

а) Өөрийн судалбар

б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг

в) Дуулах чадвар

г) Сонсгол, ритм

д) Уран уншлага

а) Ёгт үлгэр ярих

б) Монолог

в) Өгөгдсөн судалбар

г) Ярилцлага

021516

“Найруулах урлаг”

/жүжиг/

а) Өгөгдсөн судалбар

б) Хөдөлгөөний эвсэл, бүжиг

в) Дуулах чадвар

г) Сонсгол, ритм

д) Уран уншлага

а) Өөрийн судалбар

б) Эсээ бичих

в) Ярилцлага

021516

“Найруулах урлаг”

/кино, радио, телевиз/

а) Ярилцлага

б) Эсээ бичих

в) Оюуны чадамж IQ

021507

“Бүжгийн урлаг”

/бүжгийн найруулга, бүжиглэх урлаг/

а) Бие бялдрын хөгжил, уян хатан чанар

б) Сонсгол, ой тогтоолт, хөгжмийн мэдрэмж

в) Бүжиглэх авьяас чадвар 

г) Үсрэлт, хөдөлгөөний эвсэл

021801

“Урлаг судлал”

(театр, кино, дүрслэх урлаг)

а) Эсээ бичих

б) Ярилцлага

023203

 

 “Утга зохиол судлал”

(кино, жүжгийн зохиол)

032101

“Сэтгүүл зүй”

а) Ярилцлага

б) Эсээ бичих

в) Оюуны чадамж IQ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай