Хүүхэд болон сармагчин адил “хэлээр” ярьдаг

Хүүхэд болон сармагчин адил “хэлээр” ярьдаг

Хоёр хүртэлх насны хүүхдүүд болон хүн төрхт сармагчингууд харилцаандаа хэрэглэдэг дохио зангаа нь 96 хувь таардаг болохыг Британи, Германы эрдэмтдийн хамтарсан багийнхан тогтоожээ. Сэтгэлзүйчид болон хүн, амьтны генийн нөхцөл, болзолт зан үйл, зөн совин судлаачид (этологийн шинжлэх ухаан) оролцсон багийнхны судалгааны үр дүнгээс харахад, хүүхэд хоёр хүртэлх насандаа 60-аад янзын дохио зангаа хэрэглэж өөрийгөө ойлгуулдаг бол шимпанзе, гориллууд мөн тооны “үг”-ээр харилцдаг байна. Хамгийн сонирхолтой нь тэдгээрээс 50 нь яг адилхан байдаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай