“Багануур”-ын шинэ төсөлд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай

“Багануур”-ын шинэ төсөлд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай

“Багануур” компани шахмал түлшний үйлдвэр байгуулж, бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж буй. Тус компанийнхан шахмал түлшний үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр батлуулжээ. Үйлдвэр байгуулагдснаар жилдээ 190 мянган тонн түүхий нүүрс боловсруулж, 100 мянган тонн шахмал, 10 мянган тонн хийн түлш, 11 мянган тонн нефтийн өмнөх бүтээгдэхүүн гаргах юм байна.

“Багануур”-ынхан одоогоор хөрөнгө оруулалтаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 22 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Эл компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд нэмж гаргах болон гадаадын биржид давхар бүртгүүлэхээр төлөвлөж буйгаа “Эрдэнэс Монгол”-ынхон мэдэгдсэн. Тус компани Монголын хөрөнгийн биржид 20.94 сая ширхэг хувьцааг гаргасан юм. Одоогоор нэгж хувьцааных нь ханш 1610-т хүрч, зах зээлийн үнэлгээ нь 35.6 тэрбум төгрөг болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай