Арав дахь удаагаа олгох БАЛДОРЖ шагналын дөрөвдүгээр улирлын дүн

ЗАРЛАЛ
“Балдорж” сан нь Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамтай тодорхой сэдвээр шилдэг нийтлэл шалгаруулах чиглэлээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. Энэ уралдаанд оролцохыг хүссэн сэтгүүлчид доорх хоёр сэдвийн хүрээнд туурвисан нийтлэл, нэвтрүүлгээ БАЛДОРЖ шагналын бүтээл хүлээн авах журмын дагуу ирүүлнэ үү. Шагналын сан 1000 канад доллар бөгөөд шилдэг нэг бүтээлд олгоно.

Монголын нийгэм дэх эрх тэгш байдал, жендерийн тэгш байдлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүний хөрөг, бодит жишээ
Амар тайван, аюулгүй нийгмийг бий болгоход монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр

Таны бүтээлийг baldorj.san@gmail.com хаягаар хүлээн авах болно. Лавлах утас: 99059710

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын арав дахь удаагийн шалгаруулалтын дөрөвдүгээр улирлын дүнг шүүгчид гаргав. Энэ шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 30 сэтгүүлч 61 бүтээлээ ирүүллээ. БАЛДОРЖ шагналын шүүгчдийн баг сэтгүүлчдийн бүтээлийг нягтлан шүүгээд уламжлал ёсоор эхний арав болон удаах арван бүтээлийг шалгаруулан, сэтгүүлчдийн нэрсийн үсгийн дарааллаар танилцуулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай