Сансарын станцын гадаргууд цоорол үүсчээ

Сансар дахь олон улсын станцын гадаргууд цоорол үүссэн бөгөөд үүний шалтгааныг Москва болон Хьюстон дахь Нисэхийн удирдалгын төвүүд судалж байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг цоорлыг олж илрүүлэхээс нэг хоногийн өмнө дотоод даралт буурч байгааг тус станц төв рүүгээ мэдээлж байжээ. Гэвч Нисэхийн удирдалгын төвүүд даралт зохих түвшиндээ байна хэмээн үзэж үл тоосон байна. Харин даралтын хэмжээ цагт 0,8 миллиметрээр багасах үеэс асуудалд анхаарал хандуулж эхэлсэн гэнэ. Ингэхдээ Америкийн Нисэхийн удирдалгын төв тус мэдээллийг эхэлж мэдэн Оросын талд дамжуулсан аж.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай