Богдхан ууланд төөрч, бээрсэн иргэдийг олжээ

Хан-Уул дүүргийн XI хороо, Богдхан ууланд хоёр хүн төөрсөн гэх дуудлага уржигдар 19.39 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийн таван албан хаагч 20.21 цагт Богдхан ууланд очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Дугуй цагаан гэх газарт 18 настай, эмэгтэй Х, М нар даарч, бээрээд байсныг олж, анхны тусламж үзүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Дээд үзүүр гэх газар сураггүй болсон 64 настай Б-г эрэн хайж буй. Түүнийг Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй хэмээн завь, мотоцикл, морь хөлөглөн хайж байгаа юм.


Бэлтгэсэн: Ч.Болор

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай