Дундаж цалин нийслэлд 1.1 сая төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний найман сарын статистик дүнг өчигдөр танилцууллаа. Оны эхний найман сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл 15.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 2.2, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.2 хувиар өсчээ. Түүнчлэн тайлант хугацаанд үнэт цаасны арилжаагаар 200.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 413.3 сая төгрөгийн хувьцаа борлуулсан байна.

Мөн улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн оны энэ үед 577.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ оны найман сарын байдлаар 410.8 тэрбумын ашигтай гарсныг онцлов. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ наймдугаар сард улсын хэмжээнд өнгөрсөн сараас 0.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өсчээ. Харин хоёрдугаар улирлын байдлаар ажиллагсдын дундаж цалин орон нутагт 978 300, нийслэлд 1.1 сая төгрөг байна гэв.


Бэлтгэсэн: С.Дулам

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай