“Итгэл найдвар, боломж-Улаанбаатар” марафоны үеэр зарим замыг хаана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцох дуртай, хоног тоолон хүлээдэг тэмцээнүүдийн нэг нь яахын аргагүй “Итгэл найдвар, боломж᠎-Улаанбаатар” бүх нийтийн гүйлт юм. Өнөө жил тус тэмцээн энэ сарын 15-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 09.00-18.00 цагийн хооронд болно. Дөрвөн насны ангиллаар болох тэмцээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрөөх зорилготой.

Ахиллес Интернэшнл Монголиа Төрийн бус байгууллага, “Ариг” банктай хамтран “Итгэл найдвар боломж᠎-Улаанбаатар”-ыг 2015 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жил тэмцээн 3, 5, 10, 21, 42 км-ийн зайд болно. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Итгэл найдвар, боломж-Улаанбаатар” марафонд давхардсан тоогоор нийт 3,000 гаруй хүн оролцжээ.

Тэмцээний үеэр Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хаахыг уншигч та бүхэнд анхааруулъя.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай